
Herbalife -ийн бүтээгдэхүүнийг эхлэн хэрэглэх хүмүүст зориулсан зөвөлөгөөг блогийн гишүүдийн хүсэлтээр тавьлаа.
Уг бүтээгдэхүүн нь жин нэмэх болон хасах хүсэлтэй хүмүүст зориулсан төдийгүй биеийн ерөнхий балансыг зохицуулах эрүүлжүүлэх давхар хөтөлбөртэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ямар нэгэн төрлийн өвчинд эм болон, эмчилгээ оношилгоо болгон ашиглах зориулалтгүй гэдийг анхаарна уу.
Хэрвээ та ямар нэгэн суурь өвчтэй, мөн элдэв төрлийн эм антибиотик, ургамлын харшилтай бол мэргэжлийн эмчид хандаж эдгээр баяжуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өөрийн биед таарах эсэхийг сайтар судлаарай.
Жин хасах болон нэмэх хүсэлтэй хүмүүс уг бүтээгдэхүүнийг анх удаа хэрэглэх гэж байгаа бол эхний 3 өдөр өглөө өлөн дээрээ сайтар цэвэр ус ууж усыг хангалттай хэмжээнд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эхний 3 хоног өдрийн хоол хүртлээ дан цэвэр ус ууна гэсэн үг. Өдрийн хоолны дараа мөн цэвэр усыг ууна. Ингээд дараагийн 3 хоногт мөн өглөө өлөн үедээ 1 аяга хүйтэн бүлээн усанд Herbal Aloe өөрийнх нь тагаар 1 хийж ууна. Дээрхтэй ижлээр өдрийн хоол болтол ус уугаад өдрийн хоолоо иднэ. Дараа нь мөн л цэвэр усаа ууна.
Ингээд 6 хоног ус ууж өөрийн чинь бие бүтээгдэхүүн хүлээн авахад бэлэн болж байна гэсэн үг.
Хүн өдөрт өөрийн биеийн жингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний цэвэр усыг хамгийн багаар бодоход хэрэглэж байх хэрэгтэй байдаг. Учир нь бид хөлс,шээс,амьсгалаар маш их шингэн алддаг. Энэ шингэнийг зайлшгүй нөхөж байж бид эрүүл саруул явна, өдөр тутамд хэрэглэж буй шингэнийг ердийн хар цай, байхуу цай,жүүс,ундаа,кофе,сүүтэй цай гэх мэт нь нөхөж чададгүй . Ногоон цай , цэвэр ус нь шингэнийг хангалттай хэмжээнд өгнө.
Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ Herbal concentrate tea-ээс бусад бүтээгдэхүүнийг халуун устай хольж хэрэглэдэггүй болохыг анхаарна уу.
Мөн бүтээгдэхүүнийг жин хасах зорилгоор хэрэглэж буй хүмүүс хоол сойх шаардлагагүй зөвхөн хоолыг зохистойгоор хуваарилан иддэг гэдгийг санах хэрэгтэй. Бүтээгдэхүүн хэрэглэж байх явцад тодорхой хэмжээнд хүний хоолны дуршил буурах тохиолдол гардаг.Энэ үед нь хоол идэхгүй хоосон явж болохгүй заавал өдөр 13-15 цагийн хооронд өөрийнхөө идэх хэмжээнд хоолоо идэх хэрэгтэй.Харин орой 18 цаг гэхэд бүтээгдэхүүнээ хэрэглээд тэрнээс хойш махан хоол идэж болохгүй.
Богино хугацаанд эрчимтэй жин хасах хүсэлтэй хүмүүс бүтээгдэхүүнтэйгээ хавсарч эслэг агуулсан ногоон ургамал, салат, хүнсний хивэг, хар гурилан бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүнтэй.
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд( 6 сараас доош насны хүүхэдтэй) эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй гэдгийг анхаарна уу.
Дараагийн удаа та бүхэндээ бүтээгдэхүүн тус бүрээр хэрэглэх зааварчилгаа өгнө.